Бүтээгдэхүүний тухай.
AirPods 5 — Bluetooth утасгүй чихэвч
Танд тохируулсан орон зайн дуугаралт, шууд орчуулга, USB-C цэнэглэх гэр, H2 чип.
Гаднын дуу чимээг идэвхтэй дарах
AirPods 5-ийн сайжруулсан Active Noise Cancellation технологи нь гаднын дуу чимээг бууруулна. Үнэ, боломжийн хувьд өмнөхөөсөө илүү өгөөжтэй сонголт.
Орчныхоо дуу чимээг сонсоорой
Орчинд дасан зохицох Adaptive Audio нь дуу чимээг идэвхтэй дарах болон орчны дууг нэвтрүүлэх Transparency горимыг хослуулж, ямар ч орчинд тухтай сонсох боломж олгоно.* Conversation Awareness функц нь таныг ярьж эхлэхэд тоглуулж буй дууны түвшнийг автоматаар бууруулна.*
Шууд орчуулга
Apple Intelligence-ийн дэмжлэгтэй Live Translation функцийн тусламжтайгаар өөр хэлээр ярьдаг хүмүүстэй харилцаж, ойлголцоорой.*
Шинэ Siri AI туслах
iPhone дээрх илүү хүчирхэг, таны хэрэгцээнд тохируулсан хиймэл оюунт туслахыг дуу хоолойгоороо удирдаж, өдөр тутамдаа илүү ихийг амжуулаарай.* Төрөл бүрийн асуулт асууж, шинэ санаа боловсруулж, чөлөөтэй ярилцах боломжтой.
Дуугаралт болон дуудлагын чанар сайжирсан
Шинэ үеийн Adaptive EQ нь дуугаралтын чанарыг сайжруулна. Voice Isolation функц нь дуу боловсруулах дэвшилтэт технологиор арын шуугианыг бууруулж, таны дуу хоолойг илүү тод дамжуулснаар чимээ ихтэй орчинд ч дуудлагын чанарыг сайжруулна.*
Танд тохируулсан орон зайн дуугаралт
Толгойн хөдөлгөөнийг мэдэрдэг Personalized Spatial Audio технологи нь дууг эргэн тойрноос тань сонсогдож буй мэт мэдрэмж төрүүлнэ. Хөгжим, телевизийн нэвтрүүлэг, кино, тоглоом зэрэг контентыг кино театрт байгаа мэт орон зайн мэдрэмжтэйгээр сонсоорой.*
Өдрийн турш тав тухтай
Чихийг бүрэн бөглөдөггүй, AirPods-ийн танил нээлттэй хийц нь өдрийн турш эвтэйхэн зүүхэд зориулагдсан. IP57 хамгаалалтын зэрэглэлтэй, тоос, хөлс, усанд тэсвэртэй тул бороотой үед болон эрчимтэй дасгалын үеэр ч ашиглах боломжтой.*
Удаан барих цэнэг
Дуу чимээ дарах горим асаалттай үед нэг удаагийн цэнэглэлтээр 4 цаг хүртэл сонсох боломжтой.⁷ Цэнэглэх гэрийн нэмэлт цэнэгийг ашигласнаар нийт 20 цаг хүртэл сонсоорой.*